Тавтай морилно уу!

ангийн танилцуулга

2012-03-27, 16:51

Эх хэлээ хайрлая


Хэл минь Ц.Буянбат Аяа! мундашгүй эрдэм сурахад энэ нас даанч богино. Аяа! мунхагийн дунд суухад энэ нас даанч урт. Монголын их зохиолч Он цагийн салхи хүлхэж үл арилгах энэ үгсийг уншихад өөрийн эрхгүй ухаант дээдсийн үнэн учиглах үгсийг өдий хүртэл түүчээлэн ирсэн яруу сайхан хэлийг бахархахгүй байхын аргагүй. Энэ сайхан сургаал үгс, хэл, баялаг арвин соёлоо ирээдүй хойчдоо харамгүй хайрлаад оддын зүг одсон дээдсийнхээ их ухааныг бид хөсөрдүүлэхгүй авч явах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр Монголын төдийгүй дэлхийн олон үндэстний хэл мөхөж, бид түүнийг мартаж байна. Сүүлийн таван зуун жилийн хугацаанд дэлхий дээрх бүх хэлний хагас нь мөхсөн гэж судалгаа гарсан. Уг судалгааны үр дүнгээс харахад “14 хоног бүрт нэг хэл устаж, мартагддаг бөгөөд 2100 он гэхэд 7000 хэлнээс хагас нь устах магадлалтай” хэмээн өгүүлжээ. Устах магадлал бүхий хэлнүүдийн тэргүүн эгнээнд “Монгол хэл” орж байгаа нь харамсалтай. Өдөр ирэх бүр ард түмнийх нь үгийн сан доройтож буй “Монгол хэл”-ээ дагаад монгол соёл, цаашлаад Монгол уламжлалын улбаа балран бүүдийж байна. Учир нь гэвэл, хэл бол соёлын салшгүй нэгэн хэсэг бөгөөд тухайн үндэстний ХЭЛ нь, соёлоо тодорхойлж, соёлыг тээж, ард түмнийг улам бүр нэгтгэж, өв соёл, уламжлалт заншил, сэтгэлгээний онцлог хэв шинжийг үеэс үед дамжуулж байдаг ач холбогдол бүхий чухал зүйл юм. Энэ ч утгаараа Монгол түмэн минь “Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл” хэмээн шүлэглэж дуулсаар ирсэн. Энгийнээр хэлвэл, ямар нэгэн үндэстний хэл мөхөх явдал бол тэр чигээрээ тухайн үндэсний соёл устгаж үгүй болох эх суурь гэж ойлгож болох юм. Хэл устан мөхөж буйн шалтгаан: Хүн төрөлхтний түүхэнд хүчирхэг “том” хэлнүүд “жижиг” хэлүүдээ уусгаж, устгасаар ирсэн зүй тогтолт хөгжил бий. Уг үйл явц нь аажимдаа албан ёсны хэлнүүдийг бий болгож, хэлний хөгжлийг шинэ шатанд гаргаж ирсэнээр хүчирхэг угсаатны хэлнүүд өнөөг хүртэл үлдсэн байдаг. Харин жижиг буурай улсын хэл мөхснөөр, соёл нь доройтож, соёлын доройтлоор уламжлалт сэтгэлгээ, үндэсний үзэл суларч, улмаар тухайн үндэстэн мөхөх шатандаа орж эхэлдэг. Жишээлбэл: Нэгэн цаг үед Их Хятадыг эзлэн сууж байсан Манж Чин улсын хэл одоо үед бараг үгүй болж, үүнийгээ дагаад цэвэр Манж үндэстэн ч дэлхий дээр түүхийн хуудаснаас өөр газар ховорхон үлдсэн гэж хэлж болно. Мөн даяарчлалын нөлөөгөөр зарим хэлүүд “эрлийзжиж”, аажимдаа “том” хэлний тархалтын улмаас “бага” хэл бүхий үндэстний хүүхдүүд глобал хэлийг сурч байна. Улмаар хүүхдүүд өв залгамжилсан, түүхэн хэлээрээ ярилцах нь багассаар аажимдаа мартдаг. Хэл шинжлэлийн ухааны доктор Д.Харрисон “Өнөө үед 83 хэл дэлхийд зонхилж байгаа бөгөөд эдгээр хэлүүдийг дэлхийн хүн амын 80 хувь нь хэрэглэж байна” хэмээн өгүүлсэн нь бидний бахархал болсон даяарчлалын бас нэгэн сул талыг бэлхэнээ илэрхийлж буй хэрэг. Үүний хамгийн энгийн жишээ гэвэл, өнөөгийн Монголын залуус Англи, Хятад хэлний хэрэгцээг бодон шамдан суралцаж эхэлнээс эхлэн Монгол хэлний үгийн сангийн зарим үгс маш хурдацтайгаар утга, үүргээ алдаж, хэрэглэгдэхээ больж мартагдаж байна. Энэ нь дэлхий нийтийн хэлийг сурч байгаа талаасаа зөв боловч, нөгөө талаасаа Эх хэлээ үл хүндэтгэж, улмаар сүйрлийг зүг түлхэж байна гэж хэлж болохоор үйл явц юм. Хүн төрөлхтөний түүхэнд хэл устах, мөхөх явдал хэдийгээр цөөнгүй тохиолддог боловч сүүлийн хэдэн жил асар хурдацтайгаар явагдаж байна. Хэл мөхөх бүрт, бид өөрсдийн оюун ухаан, түүний нэгээхэн хэсгийг гээн, оюуны үнэт бүтээлээ өнгөрсөн цаг хугацаандаа мартаж байгаатай ижил хэрэг болж байгаа юм. Дүгнэлт: Дэлхийн хэлүүд үнэхээр хурдан хувьсч, зарим нь мөхөж байна. Хэл мөхнө гэдэг бол тухайн ард түмний соёл, зан заншил, үндэстний онцлог нь мөхнө гэсэн үг. Учир нь гэвэл сэтгэл судлаач Вундт “Үндэстний сэтгэл зүйн онцлогийг хэл тээж явдаг” хэмээх үндэслэл гаргаад түүнийгээ баталсан юм. Үүгээрээ хэл оршин буйн дор үндэстэн оршиг тогтноно гэсэн санааг илэрхийлж буй хэрэг юм. Нийгмийн мэдээллийн томоохон эх сурвалжууд болох зарим шар сонины сэтгүүлч, телевизийн хөтлөгчид, цахим хуудас эрхлэгчид, ФМ хөтлөгчид эх Монгол хэлээрээ ярьж, бичихгүй байгаа нь хувь хүн бүхний эмзэглүүштэй зүйлүүдийн нэг. Яагаад гэвэл, хар ярианы хэллэгүүд, аман яриаг тэр чигээр нь буулган бичиж, ярьж байгаа нь, мөн Монгол хэлээр Америк, Хятад, Солонгос хэлний аялгаар ярьж буй нь өнөөгийн нийгэмд, тэр дундаа өсвөрийн хүүхэд багачуудад сонирхолтой, шинэлэг, “мода” мэт сэтгэгдэл төрүүлж, тэдгээрийн хэл ярианд ихээр ашиглагдснаар хэл “эрлийзжиж” байна. Үүний нөлөөгөөр Монгол хэлний зарим үг утгаа алдаж, харин гадаад үг хэллэг орлох хандлага нийгэмд ихээр ажиглагдаж байна. Мөн сүүлийн үед мэргэжилийн болон техникийн хэлийг орчуулахгүйгээр шууд хэрэглэх хандлага ихэссэн. Үүнд анхаарал тавихад төрийн зохицуулалт зайлшгүй, нэн даруй чухал байгаа учраас, төрийн зүгээс “Хэллэг хөрвүүлэх” байгууллага бий болгож, орчуулгын үгэнд тодорхой нэг болзмол утга олгодог хэл шинжлэлийн эрдэмтдийн байнгын багийг ажиллуулах хэрэгтэй. Мөн хэлний мөхлийн дам нөлөөгөөр үндэстний геннийн сан, уламжлалт соёлд сөрөг нөлөө ордогийг хүн бүхэн санаж “Яг одооноос эхлэн эх орноо зүрхнээсээ хайрлаж, эх хэлээ чин сэтгэлээсээ сурч боловсорсон жинхэнэ иргэн нь байхын төлөө өөрийгөө зориулна” гэх сэтгэлт хүн олон байвал ирээдүй улам бүр гэгээлэг болно. “Эх хэлээ хайрлах эрхэм дээд хайр бол шамдан суралцах” байдаг учраас Монгол хүн бүхэн биеийнхээ эрүүл мэндэд анхаардагийн адил, Эх хэлнийхээ эрүүл мнэдэд анхаарах цаг нэгэнт хаянд ирсэнийг Монгол хүн бүр ухамсарлах цаг болсон. Хэл бол өөрөө соёл. Иймээс үндэсний соёлыг тээн, дэлгэрүүлэгч, дэлхийд гологдохгүй хүн байхын тулд гадаад хэлийг сур. Гэхдээ Монгол хэлээ төгс сураарай. Эс тэгвээс ирээдүй танаас ял асууна гэдгийг хатуу санагтун...

Илгээх | 10881 хүн уншсан | Бичсэн: miigaa1474

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (9) | :

миний сэтгэгдэл
их сайхан бичжээ
хатнаа (зочин) хэзээ бичсэн: 09:15, 2023-01-13 | |
Оково боожгой жижкэн
Балданпүрэв (зочин) хэзээ бичсэн: 09:59, 2022-03-01 | |
ҮнэхЭэР үнэн шҮү монгол хэл минь устана гэхээс л айж бна😥
Зочин хэзээ бичсэн: 19:39, 2022-02-24 | |
үнэгн
Зочин хэзээ бичсэн: 19:26, 2022-02-24 | |
үнхээр үнэн шүүүү
Зочин хэзээ бичсэн: 00:45, 2019-12-21 | |
Уншигч
Баяарлалаа
Зочин хэзээ бичсэн: 17:00, 2017-09-10 | |
Үнэхээр үнэн шүү.Их гоё юм аа
(Зочин) (зочин) хэзээ бичсэн: 15:19, 2016-11-27 | |
uneheer unen shuu гоё шүү гоё шүү алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 22:40, 2013-03-04 | |
uneheer unen shuu
Зочин хэзээ бичсэн: 22:39, 2013-03-04 | |

Шинэ нийтлэлүүд

Эсээ зөв бичих ДАДЛАГА ХИЧЭЭЛ

эсээ View more presentations from chimgee21 ...

Эсээ зөв бичих ХИЧЭЭЛ

эсээ бичвэр View more PowerPoint from sodko27 ...

ЭЭЖ

ээжээ дурсахуй View more PowerPoint from Odonchimeg82 ...

ЭХ

эхийн тухайд View more presentations from ehkhtuya ...

ФЭНГ ШҮ

Албан тасалгааны Фэнгшү: Мөнгө болон амжилтын энергиэ удирдая 2011-07-26 12:28:27 Эртний Хятадын...

Зөвлөгөө

зөвлөгөөView more documents from Doodoiigo....

7 анги УЗ

модун шаньюй View more presentations from Doodoiigo ...

знө

знө View more presentations from Doodoiigo ...

өгүүлбэр

өгүүлбэр View more presentations from Doodoiigo ...

Зөв хооллох тухай

ЗӨВ ХООЛЛОЛТ 2010 оны 12 сарын 30 Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь түүнд агуула...

Гадаад хэл сурах

Хэл сурахыг хүсвэл бүү ич 2011 оны 8 сарын 1 Үг яаж тогтоох вэ? Эрдэмтдийн тооцоолсноор тухайн ...

Эх хэлний тухай

Эдүгээ манай нийгэмд хүмүүний ухаангүйдэл газар авч, хүн зэрлэгших байдал илт ажиглагдаж байна. Эцэг...

Чанамал хийх

Жимсний чанамал хийх арга 2011 оны 9 сарын 14 Жимсний даршийг бодвол илүү нарийн ажиллагаа шаардан...

Зөв хооллох

Энэ сэдэвийг бичих санаа миний нэг танилд маань тохиолдсон хөгжилтэй ч гэмээр бодууштай ч юм шиг явд...

Загас

Монгол орны загаснууд 2011 оны 4 сарын 2 Манай орны Хөвсгөл, Бойр, Өгий ,Дархадын хотгорын ба Тэрх...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 58545 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax