Тавтай морилно уу!

ангийн танилцуулга

2012-03-27, 17:44

Англи хэлийг хурдан сурах


Та англи хэлийг урьд өмнө нь тодорхой хэмжээнд сурсан уу. Гэхдээ англи хэлийг бүрэн эзэмшсэн гэдэгтээ эргэлзээтэй байна уу. Тэгвэл та санаа зовох хэрэггүй. Манай энэхүү зөвлөмжийг сайтар ойлгож уншаарай. Энэ зөвлөмжийг гадаад хэлийг маш хурдан сурсан олон хүмүүсийн туршлагыг судалсаны үндсэн дээр нэгтгэн толилууллаа. Та хэл сурах гэж сурах арга барилаа байнга өөрчлөөд байх шаардлагагүй. Энэ ч ашиггүй байх болно. Таныг англи хэл сурах хамгийн энгийн арга руу хандуулъя. 1. Та толь бичгээ хаа. Та ном уншиж, дасгал хийж, эсвэл сонсож байх үедээ мэдэхгүй үг бүрийг толь бичгээс хайх нь тийм ч зөв арга биш. Эхлээд тухайн өгүүлбэр, сэдэвт байгаа шинэ үгүүдийн утгыг ойлгохыг хичээ. Энэ нь шинэ үгийг амархан цээжилж, үгсийн сан тань хурдан нэмэгдэх болно. 2. Англи хэлний дүрмийг сурах гэж яарах хэрэггүй. Ямар ч гадаадын иргэд дүрмийг тогтоосны дараа ярьж эхэлдэггүй. Энэ нь бүгдийг хэтэрхий ярвигтай, будилаантай болгоно. Түүний оронд өгүүлбэрт хэрэглэгдэж байгаа өгүүлбэрийн нарийн дүрмүүдийг тогтоох хэрэгтэй. Жишээлбэл: Present Tense-н дүрмийг тогтоох хэрэгтэй бол доорх өгүүлбэрийг зайлшгүй тогтооно. Үүнд: I study English every day. (Simple Present) I’m studying English now. (Present Continuous) I have finished studying English. (Present Perfect) I have been studying English for two hours. (Present Perfect Progressive) Дээрхи өгүүлбэрүүрийг тогтоохын зэрэгцээ нарийвчилсан дүрмүүдтэй хутгахаас зайлсхийх хэрэгтэй. 3. Сурах бичиг бол хангалттай байж чадахгүй. Англи хэл сурах арга нь та өөрийнхөө төрөлх хэлээрээ сурч ашигладагтай чинь адилхан юм. Энэ юу гэсэн үг вэ? Сонсох ба ярих. Хэл шинжлэлийн хүмүүс хэл сурах явцыг 4 бүлэгт хуваадаг. Дарааллыг нь анхаараарай. 1. Сонсох 2. Ярих 3. Унших 4. Бичих Тэгэхээр хэл сурах эхний алхам бол англи хэлийг аль болох их сонс. Үүний тулд англи хэл дээр мэдээ сонсох, уран сайхны болон баримтат кино үзэх, Talk Show зэрэг телевизийн сонирхолтой хөтөлбөрүүдийг үзэх, англи хэлний хичээлтэй CD, кассет сонс. Тэгэхээр энэ нь таны англи хэлний дуудлагыг сайжруулахаас гадна янз бүрийн сэдвээр ярьж чаддаг болох олон мэдээллийг цуглуулсан байдаг. Тун удахгүй та богино, энгийн өгүүлбэрүүдийг өдөр тутмын амьдралд хэрэглэж ярьж эхлэх болно. 4. Байдлыг харуулсан харилцан ярианы сэдвүүдийг унш. Жишээ нь: дэлгүүрт очин худалдаж авсан цамцаа хэрхэн буцаах, “аялалаар явах” гэх мэт олон сэдвүүд нь англиар ярих янз бүрийн санааг төрүүлнэ. Мөн богино хэмжээний өгүүллэгүүдээс эхлэн унших хэрэгтэй. Богино өгүүллэг болон сонингийн мөр бүрийг анхааралтай унших хэрэгтэй. Энэ үедээ өгүүлбэрийг чангаар унших, зарим үед агуулгыг нь дууриах хэрэгтэй. Хэд хэдэн удаа давт. Ингэсээр та богино өгүүлбэр, урт өгүүлбэр, жижиг өгүүлэгүүд, уран зохиолын ном гээд бага багаар ахиулан унших болно. Нэг зохиолын та доод тал нь 3 удаа унших хэрэгтэй. Үүнд: Эхний удаа: Толь бичиг ашиглахгүйгээр бүгдийг нь анхааралтай унш. Ингээд та зохиолын талаар ерөнхий мэдэгдэхүүнтэй болсон байна. Хоёрдахь удаа: Зохиолд гарч байгаа хамгийн түгээмэл, дахин дахин давтагдаж байгаа үгүүдийг толь бичгээс харан дахин нэг бүрчлэн зохиолдоо орон унш. Энэ удаа та зохиолыг бараг юун тухай өгүүлээд байгааг нь ойлгосон байна. Гуравдахь удаа: Одоо та зохиолоо ойлгосон. Гэхдээ нарийн үг хэллэг, хэлц үг, өвөрмөц хэллэг, урт өгүүлбэрүүд, өдөр тутамд хэрэглэгдээд байдаггүй үг, уран зохиолын хэллэгүүд танд нилээн тааралдаж байгааг анзаарсан байна. Та одоо эдгээрийн утгыг тайлан, толь бичиг ашиглах болсон. 5. Хамгийн чухал нь англи хэлний үгийн сан Англи хэлний анхан шатны мэдлэгтэй суралцагсдад өдөр тутмын 850 үгийн сан хангалттай гэж хэл шинжээчид үздэг. Үүнийгээ анхан шатны англи хэл гэдэг. Үүнээс 600 нь янз бүрийн үгнүүд, 150 нь өөр төрлийн үгнүүд /үзэн ядах, цаг агаар гэх мэт/, үлдсэн 100 нь 750 үгнүүдийг утгыг тайлбарласан үгийн нийлэмжүүд байдаг. 6. Бусад: Англи хэлний туслах үйл үгийг үл тоомсорлож болохгүй. Тэд нар ярианд байнга хэрэглэгдэж байдаг. Уншиж байгаа өгүүлбэр, өгүүллэгээ өдөр бүр чангаар уншиж бай. Хар ярианы хэллэгүүдийг сурах хэрэгтэй. 7. Одоо ярьж эхэл: Англиар ярьж байхдаа дүрмээ санах гэж бүү эргэлз. Хэлэх юмаа хэл. Дүрмийн алдаа гаргахаас бүү ай. Эхлэн суралцагсдад алдаа байнга гарна харин дараа нь таны алдаа автоматаар засагдана. Хэдэн ч удаа буруу ярина дараа нь үүнийгээ мэдээд алдаагаа засна. Тиймээс дадлага маш чухал.

Илгээх | 310 хүн уншсан | Бичсэн: miigaa1474

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (1) | :

гоё шүү алга ташилт tnk hereg bollo
tnk хэзээ бичсэн: 22:50, 2012-04-10 | |

Шинэ нийтлэлүүд

Эсээ зөв бичих ДАДЛАГА ХИЧЭЭЛ

эсээ View more presentations from chimgee21 ...

Эсээ зөв бичих ХИЧЭЭЛ

эсээ бичвэр View more PowerPoint from sodko27 ...

ЭЭЖ

ээжээ дурсахуй View more PowerPoint from Odonchimeg82 ...

ЭХ

эхийн тухайд View more presentations from ehkhtuya ...

ФЭНГ ШҮ

Албан тасалгааны Фэнгшү: Мөнгө болон амжилтын энергиэ удирдая 2011-07-26 12:28:27 Эртний Хятадын...

Зөвлөгөө

зөвлөгөөView more documents from Doodoiigo....

7 анги УЗ

модун шаньюй View more presentations from Doodoiigo ...

знө

знө View more presentations from Doodoiigo ...

өгүүлбэр

өгүүлбэр View more presentations from Doodoiigo ...

Зөв хооллох тухай

ЗӨВ ХООЛЛОЛТ 2010 оны 12 сарын 30 Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь түүнд агуула...

Гадаад хэл сурах

Хэл сурахыг хүсвэл бүү ич 2011 оны 8 сарын 1 Үг яаж тогтоох вэ? Эрдэмтдийн тооцоолсноор тухайн ...

Эх хэлний тухай

Эдүгээ манай нийгэмд хүмүүний ухаангүйдэл газар авч, хүн зэрлэгших байдал илт ажиглагдаж байна. Эцэг...

Чанамал хийх

Жимсний чанамал хийх арга 2011 оны 9 сарын 14 Жимсний даршийг бодвол илүү нарийн ажиллагаа шаардан...

Зөв хооллох

Энэ сэдэвийг бичих санаа миний нэг танилд маань тохиолдсон хөгжилтэй ч гэмээр бодууштай ч юм шиг явд...

Загас

Монгол орны загаснууд 2011 оны 4 сарын 2 Манай орны Хөвсгөл, Бойр, Өгий ,Дархадын хотгорын ба Тэрх...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 58664 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax