Тавтай морилно уу!

ангийн танилцуулга

2012-03-27, 18:02

Гадаад хэл сурах


Хэл сурахыг хүсвэл бүү ич 2011 оны 8 сарын 1 Үг яаж тогтоох вэ? Эрдэмтдийн тооцоолсноор тухайн хэлний олон хэрэглэгддэг 4000-6000 үгийг мэдсэн байхад тэр хэл дээр уран зохиолын номыг зэрвэсхэн уншаад ойлгодог болдог байна. Харин өөрийнхөө санааг чөлөөтэй илэрхийлдэг болохын тулд Оросын хэл шинжлэлийн профессор, доктор Э.Шубины тооцоолсноор 6000-8000 үгийн нэгж эзэмшсэн байх шаардлагатай байдаг аж. Харин үг хүний ой ухаанд ганцаараа оршдоггүй учраас тодорхой утга санаа илэрхийлсэн холбоо үгээр, эсвэл уг үг оролцсон өргөн хэрэглэгддэг өгүүлбэрээр нь тогтоовол сайн үлддэг. Үндэс нэгтэй үгнүүдийг нэг дор бичиж, тэдгээрийг хооронд нь харьцуулан судлах замаар үг бүтээх дүрмийг эзэмших нь ач холбогдолтой. Үг тогтоохдоо түүнийг хэлж сонсох, бичих зэргээр хүртэхүйн бүх л эрхтэнг идэвхтэй оролцуулж байх нь нэн чухал. Мартсан үгээ сэргээн санах гэж толь бичиг шүүрдэх хэрэггүй. Аль болох сэргээн санах ой ухаандаа найд. Үгийн эсрэг буюу ойролцоо утгатай үгийг санахыг оролдож, үндэс нэгтэй үгийг санах гэж өөрийгөө бага зэрэг зовоогоорой. Дүрэм яаж эзэмших вэ? Эхний үед дүрмийг зөвхөн үгийн хоорондын холболт тэдгээрийн хэлбэржилтийг ойлгоход туслах хэмжээгээр эзэмш. Харин дараагийн шатанд дүрмийг гүнзгийрүүлэн судалж, түүнийг өөрийнхөө ярианд хяналт тавих, тэр хэл дээр алдаагүй бичиж сурахад ашиглах шаардлагатай болдог. Дүрмийг уншихаасаа өмнө түүнийг тайлбарласан жишээнүүдтэй танилцаж, тэдгээрийг хооронд нь харьцуулан судлах, нэгтгэн дүгнэх замаар өөрийн томъёоллыг бий болгоод өөрийн алдаагаа олж, түүнийгээ засах замаар сурах нь үр бүтээлтэй байдаг. Эх хэлнээсээ гадаад хэл рүү эргүүлж орчуулах нь маш чухал. Дасгалыг амаар хийх нь цаг хэмнэх ач холбогдолтой. 6-7 өгүүлбэр бүхий дасгалыг бичгээр хийх хугацаанд 15-18 өгүүлбэр орсон дасгалыг амаар хийдэг нь судалгаагаар батлагджээ. Гадаад хэл дээр ном унш Тухайн сурч буй хэл дээрээ сонин хэвлэл, өгүүллэг, тууж, роман уншиж, радио сонсч, телевиз үзэх нь маш чухал. Гадаад хэл дээр ном зохиол уншаад мэддэг үг олон давтагдаж, ой ухаанд хоногших төдийгүй, түүний олон салаа утга тайлагдаж, ярианд болон бичигт хэрэглэх чадвар нэмэгддэг. Сурч байгаа хэл дээрээ ном унших нь тухайн хэлээр ярьж сурахын эхлэл болдог. Ном унших нь ярьж сурахад туслаад зогсохгүй, ярих чадварыг удаан хадгалдаг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар тухайн хэлээр ярьж сурах явцдаа хоёр жил яриагүй байсан ч ном уншиж байсан бол ярих чадвар алдагддаггүй байна. Ярьж сурахын тулд... Бүү ич. Эхний үед өч төчнөөн алдаа хийх нь мэдээж. Ийм учраас зоригтой ярьж бай. Өөрийгөө ойлгуулахыг хичээгээд, мэддэг үгээ шавхан ярь. Яг хэрэгтэй үед заримдаа мэддэг үг санаанд орохгүй зовоох нь бий. Хаана, ямар алдаа хийснээ мэдэж, учрыг нь олж, алдаагаа засан, алдаан дээрээ суралцвал алдаатай ч зөв ярьж сурна. Ийм нөхцөлд алдаа бол зөв ярихын үндэс болдог. Өдөр тутмын асуудлаар бусдад асуулт тавьж, тавигдсан асуултад хариулж сурах нь гадаад хэлээр ярьж сурахын эхлэл болдог. Харилцан яриаг цээжил. Аливаа текстийг уншаад, дараа нь ойлгосноо өөрийн үгээр ярьж сур. КАТО ЛОМБ: Сурч буй хэлнийхээ бичил орчинг бий болго Като Ломб бол орчуулагч төдийгүй, зохиолч хүн. Энэ эмэгтэй 16 улсын хэл мэддэг. Хорь гарсан хойноо гадаад хэл үзэж эхэлсэн бөгөөд өөрийн уйгагүй оролдлогоор олон хэлийг амжилттай сурч чадсан байна. Гимназид сурч байхдаа хэл сурах ямар ч авьяасгүй гэж багшдаа зэмлүүлдэг байжээ. Гадаад хэл сурахад өөрийгөө сэтгэлзүйн хувьд бэлтгэхээс хэл сурах нөр их ажлыг эхлэх хэрэгтэй гэж Като Ломб хүмүүст зөвлөдөг. Сэтгэлзүйгээ бэлтгэхийн тулд тухайн хэлийг үзэх болсон бодит шалтгааныг “яс махандаа” шингэтэл гүнзгий ойлгож, тэр хэлийг сурах чин хүсэл тэмүүллийг өөртөө буй болгох хэрэгтэй. Дараа нь тухайн хэлийг сурах ажлаа тэр хэл дээр ном уншихаас л эхлэх нь зүйтэй аж. Үгийн баялаг муутай хүн гадаад хэл дээр ном унших нь тийм ч хүсмээр зүйл биш. Тухайн ном юуны тухай өгүүлж буйг ойлгох хэрэгтэй бөгөөд чухал үг олон удаа давтагдах болно гэдгийг сана. Олон давтагдсан үгийг контекстээр нь ойлгохыг хичээж, болохгүй бол толь бичгээ ашигла. Гадаад хэл сурна гэдэг загвар болгон ашиглах олон тооны хэлц, хэллэг, богино өгүүлбэр эзэмшинэ гэсэн үг. Ийм хэлц, хэллэг, богино өгүүлбэрийг эзэмших үндсэн арга бол унших явдал. Сурч буй хэл дээрээ өөрөө өөртэйгээ ярьж, өдрийн тэмдэглэл хөтлөх, тэр хэлээр сэтгэх, байнга унших нь хамгийн чухал. Сургалтын явцад өөртөө бичил орчин бий болгох нь хурдан сурах аргын нэг хэлбэр. Като Ломб гадаад хэл сурахдаа уг хэлний хамгийн том толийг худалдан авч, сурах бичиг шиг үзэж, үндэс нэгтэй үгнүүдэд түшиглэн тэр хэлний үг бүтэх ёсыг судалж, чухал үгнүүдийг тогтоож эхэлдэг гэж ярьсан байна. Карло Тольявина: Амин сүнс болсон зөв дуудлагыг нь эхлээд эзэмш 25 улсын хэл дээр лекц уншиж, хичээл заадаг их сургуулийн багш Карло Тольявина 50 гаруй улсын Шинжлэх ухааны академийн гишүүн. Тэр нийтдээ 120 улсын хэл мэддэг. Тэр 12 настайдаа долоон улсын, 22 настайдаа эртний болон орчин үеийн 15 хэл мэддэг байжээ. Карло Тольявина ийн зөвлөж байна. Гадаад хэл сурахад дан ганц авьяас чадвар хэрэгтэй бус харин зориг хатуужилтай, байнга системтэй, уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Гадаад хэл сурахдаа эхлээд л тэр хэлний амин сүнс болсон зөв дуудлага, аялгыг эзэмших нь хамгийн чухал. Дараа нь өгүүлбэрийн байгууламжийг судалж, бүтэн өгүүлбэрүүд цээжлэн, өгүүлбэр бүрийн гишүүдийг хувирган өөрчилж, шинэ үгээр орчуулан баяжуулж тогтоодог. Бас тогтоосон өгүүлбэрүүдээ хооронд нь холбож, шинэ утга илэрхийлдэг бөгөөд энэ бүхнээ дахин байнга давтах хэрэгтэй гэнэ.

Илгээх | 243 хүн уншсан | Бичсэн: miigaa1474

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (1) | :

мөнхөөө
za ih taalagdlaa
Зочин хэзээ бичсэн: 07:39, 2016-04-26 | |

Шинэ нийтлэлүүд

Эсээ зөв бичих ДАДЛАГА ХИЧЭЭЛ

эсээ View more presentations from chimgee21 ...

Эсээ зөв бичих ХИЧЭЭЛ

эсээ бичвэр View more PowerPoint from sodko27 ...

ЭЭЖ

ээжээ дурсахуй View more PowerPoint from Odonchimeg82 ...

ЭХ

эхийн тухайд View more presentations from ehkhtuya ...

ФЭНГ ШҮ

Албан тасалгааны Фэнгшү: Мөнгө болон амжилтын энергиэ удирдая 2011-07-26 12:28:27 Эртний Хятадын...

Зөвлөгөө

зөвлөгөөView more documents from Doodoiigo....

7 анги УЗ

модун шаньюй View more presentations from Doodoiigo ...

знө

знө View more presentations from Doodoiigo ...

өгүүлбэр

өгүүлбэр View more presentations from Doodoiigo ...

Зөв хооллох тухай

ЗӨВ ХООЛЛОЛТ 2010 оны 12 сарын 30 Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь түүнд агуула...

Гадаад хэл сурах

Хэл сурахыг хүсвэл бүү ич 2011 оны 8 сарын 1 Үг яаж тогтоох вэ? Эрдэмтдийн тооцоолсноор тухайн ...

Эх хэлний тухай

Эдүгээ манай нийгэмд хүмүүний ухаангүйдэл газар авч, хүн зэрлэгших байдал илт ажиглагдаж байна. Эцэг...

Чанамал хийх

Жимсний чанамал хийх арга 2011 оны 9 сарын 14 Жимсний даршийг бодвол илүү нарийн ажиллагаа шаардан...

Зөв хооллох

Энэ сэдэвийг бичих санаа миний нэг танилд маань тохиолдсон хөгжилтэй ч гэмээр бодууштай ч юм шиг явд...

Загас

Монгол орны загаснууд 2011 оны 4 сарын 2 Манай орны Хөвсгөл, Бойр, Өгий ,Дархадын хотгорын ба Тэрх...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 60731 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax