Тавтай морилно уу!

ангийн танилцуулга

2012-03-27, 17:49

Загас


Монгол орны загаснууд 2011 оны 4 сарын 2 Манай орны Хөвсгөл, Бойр, Өгий ,Дархадын хотгорын ба Тэрхийн цагаан нуур, Сэлэнгэ, Туул, Онон, Хэрлэн, Булган, Ховд зэрэг мөрөн голд Хилэм, Тул, Зэвэг, Хадран, Цурхай,Дархадын цагаан, Бух заа, Алтайн сугас, Цагаан амар, Булуу цагаан, цулбуурт, Гутаарь зэрэг агнуурын ач холбогдолтой олон загас тархсан. Манай оронд 11 овгийн 36 төрөл.70 гаруй зүйлийн загас бий.Тэдгээрийн гучаад нь агнуурын загас бөгөөд Хойд мөсөн далай.Номхон далай болон Төв азийн гадагш урсгалгүй гол.нуурын ай саваар тархжээ.Хойд мөсөн далайн ай савд багтдаг Дархадын хотгор, Булган гол, Сэлэнгэ мөрний сав, Хөвсгөл,Тэрхийн цагаан, Өгий зэрэг томоохон нуурт 22зүйлийн загас байдгаас Дархадын цагаан, Дэлгэр мөрний цагаан, Хөвсгөлийн омуль, Сибирь хилэм, тул, хоёр зүйл хадран, алгана, ердийн цурхай, мөнгөлөг хэлтэг, булуу цагаан, гутаарь, улаан нүдэн, бух сугас элбэг. Загас нь сайн чанарын тос А болон Д аминдэм ихтэй учир эмчилгээнд хүртэл өргөн хэрэглэдэг. Загасны түрс уураг Д аминдэм, бусад шим тэжээлээр баялаг байдаг. Томоохон нуур, мөрний загасыг тороор барьж их хэмжээгээр хүнсэнд хэрэглэх ба давслах, хөлдөөх, утах, лаазлах дарах аргаар хэрэглэдэг. Миний хувьд бол загасчлалыг алжаал тайлах спорт аялал талаас нь сонирхдогоос гадна мөнгө олох зорилгоор загасыг олноор нь хомроголон тороор шүүх, тэсэлж дэлбэлэх зэрэг аргаар барьдаг хүмүүсийн эсрэг үзэл бодолтой байдаг. Манай орны загасчид загасыг нэрлэхдээ Монгол, Орос хэллэгээр нь ихэвчлэн мэддэг. Мөн өөр өөрсдийнхөөрөө нэрлэж заншсан байдаг. Тиймээс манай орны зарим загасыг Монгол, Орос, Англи нэрүүдтэй нь танилцуулбал Та бүхэнд хэрэгтэй байх болов уу гэж бодлоо. Учир нь энэ талаар мэдээлэл хараахан Монгол хэл дээр олддогүй билээ. 1. Тул-таймень /Hucho taimen/ 2. Алтайн алтан шар загас/ Алтайн сугас - алтайский осман /Oreoleuciscus potanini/Cyprinidae / 3. Цулбуурт загас/ Хар мөрний цулбуурт загас - Амурский сом / Parasilurus asotus/ 4. Алгана-окунь /Perca fluviatus/ 5. Булуу цагаан - Карп /Cyprinus carpio/ 6. Зэвэг - Ленок /Brachymystax lenok/ 7. Цурхай-Щука /Esox lucius/ 8. Хилэм-Осётр /Acipenser/ 9. Xорхой загас/Шивэр жарас - Миноги /Lampetra japonica/ 10. Шивэр хадран - Хариус /Thymallus arcticus/ 11. Цагаан загас - сиг/Омуль? /Coregonus lavaretus/ Нэг төрлийн загас хэрнээ энд тэндхийн загаснууд өөр хоорондоо ихэвчлэн өөр байдаг тул доор оруулсан зурагнуудыг аль болох Монгол орны гол, нууруудаас өөрийн болон анд нөхдийнхөө барьсан загаснуудыг оруулахыг хичээсэн болно.

Илгээх | 752 хүн уншсан | Бичсэн: miigaa1474

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Эсээ зөв бичих ДАДЛАГА ХИЧЭЭЛ

эсээ View more presentations from chimgee21 ...

Эсээ зөв бичих ХИЧЭЭЛ

эсээ бичвэр View more PowerPoint from sodko27 ...

ЭЭЖ

ээжээ дурсахуй View more PowerPoint from Odonchimeg82 ...

ЭХ

эхийн тухайд View more presentations from ehkhtuya ...

ФЭНГ ШҮ

Албан тасалгааны Фэнгшү: Мөнгө болон амжилтын энергиэ удирдая 2011-07-26 12:28:27 Эртний Хятадын...

Зөвлөгөө

зөвлөгөөView more documents from Doodoiigo....

7 анги УЗ

модун шаньюй View more presentations from Doodoiigo ...

знө

знө View more presentations from Doodoiigo ...

өгүүлбэр

өгүүлбэр View more presentations from Doodoiigo ...

Зөв хооллох тухай

ЗӨВ ХООЛЛОЛТ 2010 оны 12 сарын 30 Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь түүнд агуула...

Гадаад хэл сурах

Хэл сурахыг хүсвэл бүү ич 2011 оны 8 сарын 1 Үг яаж тогтоох вэ? Эрдэмтдийн тооцоолсноор тухайн ...

Эх хэлний тухай

Эдүгээ манай нийгэмд хүмүүний ухаангүйдэл газар авч, хүн зэрлэгших байдал илт ажиглагдаж байна. Эцэг...

Чанамал хийх

Жимсний чанамал хийх арга 2011 оны 9 сарын 14 Жимсний даршийг бодвол илүү нарийн ажиллагаа шаардан...

Зөв хооллох

Энэ сэдэвийг бичих санаа миний нэг танилд маань тохиолдсон хөгжилтэй ч гэмээр бодууштай ч юм шиг явд...

Загас

Монгол орны загаснууд 2011 оны 4 сарын 2 Манай орны Хөвсгөл, Бойр, Өгий ,Дархадын хотгорын ба Тэрх...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 66020 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax