ФЭНГ ШҮ
Албан тасалгааны Фэнгшү: Мөнгө болон амжилтын энергиэ удирдая
2011-07-26 12:28:27
Эртний Хятадын сургаалийг Европ, АНУ-ын албан тасалгаануудад амжилттай хэрэглэж байна. Фэнгшүд хаалга руу нуруугаа харуулж суухаас муу юм үгүй. Энэ байрлалыг “нуруунд хутга” гэж нэрлэдэг бөгөөд амжилттай ажиллаж, албан тушаал ахиж, хүссэн цалингаа авахад саад болдог өөр зүйл ч байдаг аж. Ажлын байрандаа мөнгө болон амжилтын энергиэ удирдаж сурцгаая.
Цахилгааны утас бидэнд саад болдог
Үр бүтээлтэй ажиллахад дамжуулах утас мэтийн жижиг сажиг зүйлс саад болдог. Фэнгшүд компьютерийн утсууд, телефон утасны утас, антенн зэрэг нь энерги алдахад хүргэдэг учир аливаа утсыг тусгай төхөөргөөр далдлах хэрэгтэй. Хэрэггүй эд зүйлс, хуучин хавтас, ноорог, өнгөрсөн жилийн бичиг баримтуудыг устгаж эсвэл ядаж шүүгээнд нууж, урьдчилан ангилж, цэгцлэх нь дээр аж.
Хуучин болон онцын шаардлагагүй эд зүйлийн энерги амьдралд шинэ энергиэр сэлбэгдэх боломж өгдөггүй. Ажлынхаа ширээг заавал цэгцэл. Өдөрт ядаж ганц удаа хэрэглэх зүйлсийг ширээн дээр үлдээгээд бусдыг нь хураагаарай. Хэрэггүй цаас сөрөг энерги хуримтлуулж, ажил хэргийг зогсонги байдалд оруулж, бас эмх замбараагүй байдал цаг алдахад хүргэж, анхаарал сарниулдаг. “Бүтээлч эмх замбараагүй байдал“ болон залхуурлын хооронд нарийн ялгаа бий. Заримдаа “бүтээлч эмх замбараагүй байдал”-ыг зөвтгөж байгаа нь үнэн хэрэгтээ замбараагүй эд зүйл дундаас хэрэгтэй юмаа хайхад эрж хайж цаг алдахаа хамгаалсан хэрэг юм. Өдөр бүр эмхэлж цэгцэлж байхгүй бол ажлын бүтээмж буурна.
Харилцуур утсаа хаана тавих вэ?
Хэрвээ та баруун гартан бол утсаа баруун талдаа, харин солгой бол зүүн буланд утсаа тавиарай. Энэ нь танд аз дуудахад тусалж, ашигтай харилцаа холбоо тогтоож, санхүүгийн амжилтад хүрэхэд тус болно. Солгой гартай хэрнээ баруун гараар утсаныхаа харилцуурыг авбал эерэг энергийг хаадаг байна.
Ажлын ширээн дээрээ цэвэр аяга ус байлга. Түүнийг ширээний баруун буланд тавибал таны бүтээх эрч хүч, санал санаачилга идэвхжих бол зүүн буланд тавибал мэдлэг арвижна. Хамгийн гол нь ус үргэлж шинэ байх ёстой. Удсан ус сөрөг энерги ялгаруулдаг байна. Энэ аяганаас ууж болно, хүн өдөрт 1,5 литрээс багагүй хэмжээний шингэн уух хэрэгтэй гэдэг. Таны ажлын ширээний хэмжээ одоогийн статусыг тодорхойлдог ба эзэн нь хэтдээ өсөж дэвжих эсэхийг илтгэнэ. Фэнгшүд дээд тушаалын удирдагчдыг ширээгээ 1,5 метр урт, нэг метр өргөнөөс багагүй хэмжээтэй байлгахыг зөвлөж байна. Жижигхэн ширээ таны байр суурийг бууруулах бол, том нь маргаан үл ойлголцол үүсэхийн дохио болно. Удирдах бага албан тушаалтан зохих бага хэмжээний л ширээтэй байх ёстой. Энэ зөвлөмж нарийн бичгийн дарга нарт хамаарахгүй, учир нь тэд цаг үргэлж бичиг цаас, элдэв техникийн дунд суух шаардлагатай байдаг.
Энергиэ сайжруулъя
Албан тасалгаагаа эерэг энергитэй байлгая гэвэл алтлаг загастай аквариумтай болоорой. Аквариумаа таагүй чигтээ тавибал сөрөг сөлөөг эерэг болгодог байна. Таагүй талаа яаж мэдэх вэ? Энэ маш энгийн гэнэ. Аль ч өрөөнд хүн олон цугладаг газар байдаг байхад ажилтнууд бараг очдоггүй хэсэг ч байдаг, энэ нь хамгийн таагүй тал юм.
Аквариумын ус цэвэр, загасны тоо тэгш бус байх ёстой.
Ханадаа эрч хүчийг илтгэсэн зураг, зурагт хуудас өлгө. Түм бужигнасан өргөн чөлөө эсвэл зах, өтгөн ой эсвэл цэцэг алагласан тал зэрэг энерги төвлөрсөн зураг тохиромжтой.
Өөрийн байр сууриа олъё
Фэнгшүд хаалга руу нуруугаа харуулж суухаас муу юм үгүй. Энэ байрлалыг “нуруунд хутга”гэж нэрлэдэг. Нүүрээрээ орох хаалга руу харж суувал сайн, гэхдээ яг эсрэг талд нь бус, харин бага зэрэг диагоналдаж суух нь зүйтэй.
Таны ар талд бат бэх хана эсвэл ядаж албан тасалгааны хаалт байвал найдвартай. Өнгийж унжсан зүйл таагүй. Агааржуулаг эсвэл номын тавиур дор бүү суу. Та кабинд эсвэл таны өмнүүр хаалт байдаг бол нуур, цэцэгт тал, өөрөөр хэлбэл, таны хэтийг нүдний тань өмнө цэлийлгэх тийм зургийг өлгөөрэй.
Хэрвээ ажлын байранд тань олон хүн ажилладаг эсвэл тан дээр олон хүн орж гардаг бол ажлын ширээн дээрээ ямар нэг хурц тод эсвэл өөрийн дуртай зүйлийг тавиарай. Энэ нь ширээний гоёмсог гэрэл, дуртай автомашины тань загвар ч байж болно.
Илгээх | 975 хүн уншсан | Бичсэн: miigaa1474
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Шинэ нийтлэлүүд
Эсээ зөв бичих ДАДЛАГА ХИЧЭЭЛ
эсээ View more presentations from chimgee21 ...
Эсээ зөв бичих ХИЧЭЭЛ
эсээ бичвэр View more PowerPoint from sodko27 ...
ЭЭЖ
ээжээ дурсахуй View more PowerPoint from Odonchimeg82 ...
ЭХ
эхийн тухайд View more presentations from ehkhtuya ...
ФЭНГ ШҮ
Албан тасалгааны Фэнгшү: Мөнгө болон амжилтын энергиэ удирдая 2011-07-26 12:28:27 Эртний Хятадын...
Зөвлөгөө
зөвлөгөөView more documents from Doodoiigo....
7 анги УЗ
модун шаньюй View more presentations from Doodoiigo ...
знө
знө View more presentations from Doodoiigo ...
өгүүлбэр
өгүүлбэр View more presentations from Doodoiigo ...
Зөв хооллох тухай
ЗӨВ ХООЛЛОЛТ 2010 оны 12 сарын 30 Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь түүнд агуула...
Гадаад хэл сурах
Хэл сурахыг хүсвэл бүү ич 2011 оны 8 сарын 1 Үг яаж тогтоох вэ? Эрдэмтдийн тооцоолсноор тухайн ...
Эх хэлний тухай
Эдүгээ манай нийгэмд хүмүүний ухаангүйдэл газар авч, хүн зэрлэгших байдал илт ажиглагдаж байна. Эцэг...
Чанамал хийх
Жимсний чанамал хийх арга 2011 оны 9 сарын 14 Жимсний даршийг бодвол илүү нарийн ажиллагаа шаардан...
Зөв хооллох
Энэ сэдэвийг бичих санаа миний нэг танилд маань тохиолдсон хөгжилтэй ч гэмээр бодууштай ч юм шиг явд...
Загас
Монгол орны загаснууд 2011 оны 4 сарын 2 Манай орны Хөвсгөл, Бойр, Өгий ,Дархадын хотгорын ба Тэрх...
Шинэ сэтгэгдлүүд
- Эх хэлээ хайрлая бичлэгт Зочин: муу бичсэн
- Эсээ зөв бичих ХИЧЭЭЛ бичлэгт аминэрдэнэ (зочин): монгол үндэстний олон мянган жилийн түүхийн нэгээхэн хэсэг буюу нэг мянга гаруй жилийн түүх чухам..
- Эх хэлээ хайрлая бичлэгт хатнаа (зочин): их сайхан
- Эх хэлээ хайрлая бичлэгт Балданпүрэв (зочин): Оково боожгой жижкэн
- Эх хэлээ хайрлая бичлэгт Зочин: ҮнэхЭэР үнэн шҮү монгол хэл минь устана гэхээс л айж
- Эх хэлээ хайрлая бичлэгт Зочин:
- Эх хэлээ хайрлая бичлэгт Зочин: үнхээр үнэн
- Чанамал хийх бичлэгт Зочин:
- Эх хэлээ хайрлая бичлэгт Зочин: Баяарлалаа
- Эх хэлээ хайрлая бичлэгт (Зочин) (зочин): Үнэхээр үнэн шүү.
- Гадаад хэл сурах бичлэгт Зочин: za ih taalagdlaa
- Эх хэлээ хайрлая бичлэгт Зочин: uneheer unen shuu..
- Эх хэлээ хайрлая бичлэгт Зочин: uneheer unen
- Англи хэлийг хурдан сурах бичлэгт tnk: tnk hereg..