Тавтай морилно уу!

ангийн танилцуулга

2012-03-27, 17:53

Зөв хооллох


Энэ сэдэвийг бичих санаа миний нэг танилд маань тохиолдсон хөгжилтэй ч гэмээр бодууштай ч юм шиг явдал санаанд ороод бичлээ. Танил маань нэгэн хүлээн авалтанд очоод хооллох болоход ширээн дээгүүр өрөөтэй олон халбага сэрээ, хутганаас алийг нь хэрэглэхээ мэдсэнгүй юу аль эсвэл сандарсандаа болоод ч юмуу газар тар няр хийн унагаачихаж л дээ. Танхимд нам гүм болж хооллох гэж байсан хүмүүс бүгд л мань хүнийг харсанд танил маань их ичсэн тухайгаа надад ярьж байсан юм. Зөв боловсон хооллох гэдэг ойлголт нь орон оронд янз бүр байдаг байна. Жишээ нь: Германд махнаас жижиг хэмжээгээр жижиглэн хэрчиж эхэлж идэх бөгөөд дараа нь ногоо болон бусад хачираас заавал иддэг ёстой гэнэ. Иймээс юм уухдаа л хутга сэрээгээ салгана. Зөвхөн сэрээг хэрэглэдэг хоолыг идэхдээ зүүн гараа ширээн дээр тохойлдолгүйгээр тавьсан байна гэнэ. Англи, Америкт бол идэхээсээ өмнө бүгдийг зүсээд, хутга хэрэглэлгүй зөвхөн сэрээгээрээ иддэг, нөгөө гараа ширээн дор өвдөг дээрээ ч юм уу тавьж болдог байна. Бид зоогийн ширээний ард суухдаа энэ олон хэрэгслээс ямар хоолны үед алийг нь хэрэглэх юм бол гэж санаа зовох явдал бишгүйдээ л гардаг. Энэ тал дээр маш энгийн зарчим үйлчилдэг юм байна. Тавганд хамгийн ойр байгаа захаас эхлээд тэр дарааллаараа цаашид хэрэглэнэ. Хэрэв тавагны урд талд халбага сэрээ, хутгыг хөндлөн тавьсан байвал амттан идэх зориулалттай гэж ойлгоно. Заримдаа эдгээрийг амттантай нь цуг авчирч өгөх ёс ч бий. Ер нь өнөөдөр хоолны газрууд бусдаас ялгарч, өвөрмөц харагдахын тулд өөр өөрсдийн янз маягаар ширээ засах болсон тул аль хэрэгслийг ямар хоолонд зориулсан байдгийг мэдэж байх нь зүйтэй. Бүтээлгийг халтартуулахгүйн тулд хэрэглэсэн халбага сэрээгээ ширээн дээр буцааж тавихгүй. Хооллохоо түр зогсох үедээ хутга сэрээг тавганд өлгөж тавих буюу эсвэл дээр нь хэрээс маягаар уулзуулан тавина. Хэрэв баруун талд нь үзүүрийг нь нэг тийш нь харуулан зэрэгцүүлэн тавибал хооллож дууссаны тэмдэг болно. Кофе, цай, шөл идсэн халбагыг том суурь таваггүй тохиолдолд аяган дотроо орхилгүй доодхи дийз дээр нь тавина. Хундагыг ширээний нэг талд л өрж тавьсан байдаг учир баруунаас нь зүүн тийш дарааллаар нь авч хэрэглэнэ. Хундагыг шилбэнээс нь, өөрөөр хэлбэл дунд хэсгээс нь хуруугаараа өнгөцхөн барина. Аяга, хундагны ёроолоос хоёр гараараа атгаж барих нь зохисгүйд тооцогдоно. Хэрэв суурь тавагны зүүн талд жижиг таваг тавиад, ихэнх тохиолдолд дээр нь жижиг хутга хөндлөн тавьсан байвал талх, хатаасан талх, бутерброд тавьж үүнийг дагалдуулан талханд түрхэх цөцгийн тос зөөлөн бяслаг, аарц түүнлчлэн гэдэс тороор хийсэн хиам өгдөг. Урт гонзгой болон жижиг талх, бин, мантуу зэргийг бүтнээр нь бус гараар таллаж авч иднэ. Эрэгтэй нь эмэгтэйдээ гадуур хувцсаа тайлах, өмсөхөд нь туслах, мөн сандлыг нь дөхүүлж өгөх, ширээнээс ирэх явахад нь босч хүндлэх уламжлалт ёс өдгөө ч байгаа билээ. Олон хүн цугласан үед нэг эмэгтэйг хүндлэн бусад бүх эрчүүд босно гэсэн үг биш юм. Харин ширээний дэргэд зэрэгцэн сууж буй эр дээрхи ёсыг дагах нь зохистой. Ширээнд сууж буй бусад хүмүүсийн хоол ирээгүй бол хэн нэг нь түрүүлж идэхгүй. Хүйтэн хоол, зуушны үед энэ нь тийм хүндрэлтэй биш боловч нарийн бэлтгэл, засалт шаарддаг хоолны үед түрүүлж аягалсан хоол хэт хөрчих тул хүлээж буй хүмүүс бусдыгаа хооллож эхлэхийг нь сануулах нь зүйтэй. Зөв хооллоход анхаарах зүйлийн нэг нь толгойгоо хоол руу дөхүүлэх биш хоолыг амандаа ойртуулж идэх нь зохистой харагддаг. Хооллох үед энгэрт зүүх зориулалтын алчуур тавьсан байвал захнаасаа эвтэйхэн тогтоох буюу эсвэл өвөр дээрээ нэг талыг нь нугалан дэлгэж тавина.Энэ нь заавал хувцас руугаа асгах, дусаахаас сэргийрж буй хэрэг төдий биш, боловсон ёсны нэг илрэл гэнээ. Хооллохын өмнө уруулын будгаа цаасан алчуураар арчих бөгөөд энэ нь аяга, халбага, мөн даавуун алчуурт будаг нялахаас сэргийлж буй хэрэг юм. Хооллосны дараа цаасан алчуурыг хумхиж тавган дээрээ тавьж орхино. Зарим ресторанд хэрэглэсэн алчуурыг цуглуулах уут сав байдаг. Ийм саванд зөвхөн даавуун алчуурыг нэг нугалаад хийнэ. Бусдын дэргэд шүдээ ухахдаа гараараа болон алчуураар халхлах нь зүйтэй. Мөн уруулаа хөнгхөн будаад авах нь зохисгүй зүйл биш гэнэ. Харин нүүрний энгэсгийг сэргээх, хөмсөн сормуус, нүдээ будах шаардлагатай бол зориулалтын газарт очих хэрэгтэй.

Илгээх | 243 хүн уншсан | Бичсэн: miigaa1474

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Эсээ зөв бичих ДАДЛАГА ХИЧЭЭЛ

эсээ View more presentations from chimgee21 ...

Эсээ зөв бичих ХИЧЭЭЛ

эсээ бичвэр View more PowerPoint from sodko27 ...

ЭЭЖ

ээжээ дурсахуй View more PowerPoint from Odonchimeg82 ...

ЭХ

эхийн тухайд View more presentations from ehkhtuya ...

ФЭНГ ШҮ

Албан тасалгааны Фэнгшү: Мөнгө болон амжилтын энергиэ удирдая 2011-07-26 12:28:27 Эртний Хятадын...

Зөвлөгөө

зөвлөгөөView more documents from Doodoiigo....

7 анги УЗ

модун шаньюй View more presentations from Doodoiigo ...

знө

знө View more presentations from Doodoiigo ...

өгүүлбэр

өгүүлбэр View more presentations from Doodoiigo ...

Зөв хооллох тухай

ЗӨВ ХООЛЛОЛТ 2010 оны 12 сарын 30 Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь түүнд агуула...

Гадаад хэл сурах

Хэл сурахыг хүсвэл бүү ич 2011 оны 8 сарын 1 Үг яаж тогтоох вэ? Эрдэмтдийн тооцоолсноор тухайн ...

Эх хэлний тухай

Эдүгээ манай нийгэмд хүмүүний ухаангүйдэл газар авч, хүн зэрлэгших байдал илт ажиглагдаж байна. Эцэг...

Чанамал хийх

Жимсний чанамал хийх арга 2011 оны 9 сарын 14 Жимсний даршийг бодвол илүү нарийн ажиллагаа шаардан...

Зөв хооллох

Энэ сэдэвийг бичих санаа миний нэг танилд маань тохиолдсон хөгжилтэй ч гэмээр бодууштай ч юм шиг явд...

Загас

Монгол орны загаснууд 2011 оны 4 сарын 2 Манай орны Хөвсгөл, Бойр, Өгий ,Дархадын хотгорын ба Тэрх...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 66026 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax