Тавтай морилно уу!

ангийн танилцуулга

2012-03-27, 17:41

Монгол хэл


Монгол хэл 2011 оны 12 сарын 12 Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ Д.Болдхуягийн энэ шүлэг Болор цом-2011 наадмын тэргүүн байрыг эзэлжээ.

Илгээх | 117 хүн уншсан | Бичсэн: miigaa1474

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Эсээ зөв бичих ДАДЛАГА ХИЧЭЭЛ

эсээ View more presentations from chimgee21 ...

Эсээ зөв бичих ХИЧЭЭЛ

эсээ бичвэр View more PowerPoint from sodko27 ...

ЭЭЖ

ээжээ дурсахуй View more PowerPoint from Odonchimeg82 ...

ЭХ

эхийн тухайд View more presentations from ehkhtuya ...

ФЭНГ ШҮ

Албан тасалгааны Фэнгшү: Мөнгө болон амжилтын энергиэ удирдая 2011-07-26 12:28:27 Эртний Хятадын...

Зөвлөгөө

зөвлөгөөView more documents from Doodoiigo....

7 анги УЗ

модун шаньюй View more presentations from Doodoiigo ...

знө

знө View more presentations from Doodoiigo ...

өгүүлбэр

өгүүлбэр View more presentations from Doodoiigo ...

Зөв хооллох тухай

ЗӨВ ХООЛЛОЛТ 2010 оны 12 сарын 30 Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь түүнд агуула...

Гадаад хэл сурах

Хэл сурахыг хүсвэл бүү ич 2011 оны 8 сарын 1 Үг яаж тогтоох вэ? Эрдэмтдийн тооцоолсноор тухайн ...

Эх хэлний тухай

Эдүгээ манай нийгэмд хүмүүний ухаангүйдэл газар авч, хүн зэрлэгших байдал илт ажиглагдаж байна. Эцэг...

Чанамал хийх

Жимсний чанамал хийх арга 2011 оны 9 сарын 14 Жимсний даршийг бодвол илүү нарийн ажиллагаа шаардан...

Зөв хооллох

Энэ сэдэвийг бичих санаа миний нэг танилд маань тохиолдсон хөгжилтэй ч гэмээр бодууштай ч юм шиг явд...

Загас

Монгол орны загаснууд 2011 оны 4 сарын 2 Манай орны Хөвсгөл, Бойр, Өгий ,Дархадын хотгорын ба Тэрх...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 57717 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax