Тавтай морилно уу!

ангийн танилцуулга

2012-03-27, 17:15

Аз жаргал


Аз жаргалтай хүмүүсийн баримталдаг 10 зарчим Аз жаргалтай хүмүүсийн баримталдаг 10 зарчим Чухам юу гээч нь бидний заримыг нь аз жаргалтай болгож заримыг маань аз жаргалгүй болгодог вэ хэмээн тунгааваас хариулт нь маш энгийн байх болно. Энэ нь бид бүхний баримталдаг амьдралын зарчим буюу бүдүүлгээр хэлбэл «дадал зуршил» юм. Нөхцөл байдал ямар ч байж болно, гэхдээ бидний энэ зуршил нь бид хэдий чинээ аз жаргалтай байна гэдгийг тодорхойлдог ажээ. Амьдралдаа итгэл дүүрэн байдаг хүмүүс дэлхий ертөнцийг өөр өнцгөөс хардаг. Тэднийг зөвхөн азын тэнгэр ивээж байдаг учраас тэд аз жаргалтай байдаг гэж үзэж болохгүй, харин тэд зовлон бэрхшээл, азгүй явдлыг хөнгөхөн даван туулахад нь тусалдаг өөрийн гэсэн амьдралын зарчим буюу зуршилтай байдаг учраас аз жаргалаар дүүрэн байдаг гэнэ. 1. Бусад хүмүүс өөрсдийнх нь тухай юу гэж бодож байгааг тэд огтхон ч сонирхдоггүй. Үүний тод жишээ нь алдарт Коко Шанель юм. «Миний тухай та нар юу гэж бодох нь надад огтхон ч хамаагүй. Яагаад гэвэл би та нарын тухай огтхон ч боддоггүй» гэж тэрбээр хэлдэг байжээ. Бидний эргэн тойронд янз бүрийн бодолтой хүмүүс байдаг боловч бид бусдын бодлоос хамааран амьдраад сурчихсан байдаг. Хэрвээ хүн бүрийн сэтгэлд тааруулахыг хичээвэл таны амьдрал юу болж хувирах вэ? Тиймээс та хэрэгтэй гэж бодож байгаа зүйлээ л хийх хэрэгтэй. Магадгүй таны үйлдэл алдаатай байж болох юм. Гэхдээ тэр хэмжээгээр туршлага сууна. Өөртөө итгэлтэй, хараат бус хүмүүс бүгдэд таалагддаг. Тэгэхээр та өөртөө итгэлтэй байж, шийдвэр гаргахдаа бусдын бодолд бүү автаарай. 2. Нөхцөл байдлыг нөгөө талаас нь харж чаддаг. Бүрэн төгс ялалт, бүрэн ялагдал гэж байдаггүй. Тиймээс хамгийн зөв сонголт нь дундыг баримтлах юм. Энэ нь тийм амар биш боловч үүнд суралцах хэрэгтэй. Хятадын эртний мэргэн үгт гардаг шиг зодолдож буй хоёр барыг модон дээрээс ажиглан харж байгаа сармагчин хождог гэдэгтэй адил амьдралыг алсаас хардаг тэр хүн хождог. Харин бидний нэг хэсэг нь амьдралыг нөгөө талаас нь тэвчээртэй ажиглаж буй дээрх зүйр үгт гардаг сармагчин байх ёстой. Чухам энэ нь бидэнд зөв шийдвэр гаргахад тусална. 3. Гэмшин гутарч өөрийгөө зовоох хэрэггүй. Боломжийг алдах, хайр дурлал нь бүтэлгүйтэх, сайн найз нь өөрөөс нь урвах ... Энэ бүхэнд бид ямар нэг байдлаар сэтгэлээр унаж, харамсч, гутардаг. «Харамсаж, гэмших сэтгэл таваас илүү минут үргэлжилж болохгүй. Өөрийгөө чамласнаар зөвхөн цаг хугацааг алдаад зогсохгүй амьдралын асар их эрч хүчийг алдах болно» гэж Америкийн сэтгэл судлаач Олаф Майнер ярьжээ. Алдсан боломжийг эргүүлж болохгүй нь мэдээж хэрэг, харин түүнийхээ араас нулимс унагаж, яагаад азгүйтсэн бэ гэдэгт толгойгоо гашилгахгүй байх нь хамгийн оновчтой сонголт юм. 4. Талархаж чаддаг. Энэ бол зүгээр нэг талархлаа илэрхийлэх явдал огтхон ч биш харин сэтгэл зүрхнээсээ талархах явдал юм. Үнэн сэтгэлээсээ талархлаа илэрхийлж байх нь бидний амьдралд гайхамшгийг авчирдаг. Бид өөрт байхгүй зүйлдээ бус харин байгаа бүхэндээ талархаа хэрэгтэй. Энэ нь сайн сайхан бүхнийг даллан дууддаг. Тиймээс орой бүр унтахынхаа өмнө амьдралдаа талархах дор хаяж таван шалтгааныг санаж байгаарай. 5. Шинэ санаанд байнга тэмүүлдэг. Бид ямар нэгэн амжилтад хүрмэгцээ сэтгэл ханаж, харин дараа нь шинийг сэдэх бодлоо орхидог. Өөрийнхөө ололт амжилтад хүрсэн хамгийн оргил үеийг байнга санаж байх хэрэгтэй. Баярт үйл явдлууд нь таны дараагийн ялалтын хөдлөлгөгч хүч байх ёстой. Тиймээс ой ухаанаа байнга сэргэг байлгаж, өөртөө шинэ зорилго тавьж түүндээ хүрээрэй. 6. Өөрөө өөрийгөө шүүмжилж чаддаг. Алиа хошин зан бол бас л нэгэн сайн зан чанар мөн. Хүн өөрийгөө шүүмжилж чадаж байвал тэр хүн бол юунд ч ялагдашгүй юм. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар, өөрөө өөрийгөө шүүмжлэх нь оюун ухаан нь дээд зэргээр хөгжсний шинж гэнэ. Өөрийгөө шүүмжилж чаддаг чанар нь хуучинсаг үзлээс татгалзаж чаддаг оюун ухааны хувьд маш өндөр чадвартай хүмүүст байдаг. Энэ нь амьдралын баяр баясгалан, өөдрөг үзэлтэй шууд холбоотой ажээ. 7.Зөвхөн «өнөөдрөөрөө амьдрах». Америкийн сэтгэл судлаач Дейл Карнеги өнгөрсөн амьдралдаа гаргасан алдаандаа харамсан амьдардаг тийм хүмүүс сайхан амьдрах нь бүү хэл амьд үхдэл болдог гэсэн дүгнэлтийг хийжээ. Ийм хүмүүсийг зөвхөн ямар ч зүйлийг ойлгох чадваргүй, өчигдөр, маргааш гэж байхгүй гэсэн айдас нөмөрсөн байдаг. Жишээлбэл, хэрвээ та хавар гэхэд гоолиг болохын тулд цагаан хоол идэхээр шийджээ. Гэтэл өнгөрсөн жилийн бүтэлгүйтлээ эргэн санаж, дахиж ингэх хэрэг байна уу? гэж бодож эхэлдэг. Энэ бүхэн ирээдүйд итгэх итгэлд айдас дагуулдаг. Тиймээс та өнгөрсөн алдаагаа бодохгүй байж, би чадна гэдэгт үргэлж итгэлтэй байгаарай. 8. Шинэ зүйлд байнга суралцаж бай. Ном унших, аялах, шинэ хоббитой болох, гадаад хэл судлах, ертөнцийг танин мэдэх хүсэл бол аз жаргалтай хүмүүсийн баримталдаг нэгэн сайхан зарчим юм. Чухам энэ бүхэн тэдэнд өөрийгөө илэрхийлэх боломж олгодог байна. 9. Хэзээ ч атаархдаггүй. Бид үргэлж өөрсдийгөө бусадтай зүйрлүүлдэг. Зөв өрсөлдөөнд муу зүйл байхгүй л дээ, гэхдээ энэ нь өөрөө өөртөө сэтгэл гутрах болон харилцааны хувьд илүү амжилтад хүрсэн хүмүүсээс хамааралтай болох явдалд хүргэх нь бий. Дашрамд хэлэхэд, ертөнц дээр өөрийгөө харьцуулах цорын ганц хүн бол та өөрөө юм. Гэхдээ өнгөрсөн үеийнхтэйгээ харьцуулах хэрэгтэй. Хэрвээ та өчигдрийнхөөсөө багахан ч гэсэн амжилтад хүрсэн бол та ялагч бөгөөд өөрөө өөртөө атаархаж болно. 10. Найз нөхдөө зөв сонгож чаддаг. «Бусдын гай зовлон болон азгүй явдал танд хортойгоор нөлөөлж магадгүй. Сэтгэл хөөрлийн байдал нь яг л халдварт өвчин шиг халддаг. Алдаж яваа хэн нэгнийг аварч, сайн үйлс бүтээж байна гэж танд санагдаж магадгүй, гэхдээ энэ нь зовлонг өөрөө өөртөө хураахад хүргэдэг. Тиймээс үнэхээр тусламжаар дутаж байгаа хүнийг зөв таних нь чухал юм. Бүх зүйлд үргэлж сэтгэл дундуур байдаг тийм хүмүүс бол хамгийн аюултай бөгөөд «халдвартай» нь юм. Тиймээс тэднээс байнга зугтаж байх хэрэгтэй. Аз жаргалтай байгаа хүмүүстэй нөхөрлө, тэд танд зөвхөн аз жаргалыг л «халдаана». Шударга хүмүүстэй найзалж, тэдэнтэй адилхан болоорой. Та хэрвээ сэтгэл санаагаар унасан бол аз жаргалтай хүмүүсийг дагаарай» гэж Роберт Грин «Эрх мэдлийг эзэмших 48 зарчим» гэдэг алдарт номондоо зөвлөжээ. Д.Жаргал Монцамэ ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Илгээх | 97 хүн уншсан | Бичсэн: miigaa1474

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Эсээ зөв бичих ДАДЛАГА ХИЧЭЭЛ

эсээ View more presentations from chimgee21 ...

Эсээ зөв бичих ХИЧЭЭЛ

эсээ бичвэр View more PowerPoint from sodko27 ...

ЭЭЖ

ээжээ дурсахуй View more PowerPoint from Odonchimeg82 ...

ЭХ

эхийн тухайд View more presentations from ehkhtuya ...

ФЭНГ ШҮ

Албан тасалгааны Фэнгшү: Мөнгө болон амжилтын энергиэ удирдая 2011-07-26 12:28:27 Эртний Хятадын...

Зөвлөгөө

зөвлөгөөView more documents from Doodoiigo....

7 анги УЗ

модун шаньюй View more presentations from Doodoiigo ...

знө

знө View more presentations from Doodoiigo ...

өгүүлбэр

өгүүлбэр View more presentations from Doodoiigo ...

Зөв хооллох тухай

ЗӨВ ХООЛЛОЛТ 2010 оны 12 сарын 30 Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь түүнд агуула...

Гадаад хэл сурах

Хэл сурахыг хүсвэл бүү ич 2011 оны 8 сарын 1 Үг яаж тогтоох вэ? Эрдэмтдийн тооцоолсноор тухайн ...

Эх хэлний тухай

Эдүгээ манай нийгэмд хүмүүний ухаангүйдэл газар авч, хүн зэрлэгших байдал илт ажиглагдаж байна. Эцэг...

Чанамал хийх

Жимсний чанамал хийх арга 2011 оны 9 сарын 14 Жимсний даршийг бодвол илүү нарийн ажиллагаа шаардан...

Зөв хооллох

Энэ сэдэвийг бичих санаа миний нэг танилд маань тохиолдсон хөгжилтэй ч гэмээр бодууштай ч юм шиг явд...

Загас

Монгол орны загаснууд 2011 оны 4 сарын 2 Манай орны Хөвсгөл, Бойр, Өгий ,Дархадын хотгорын ба Тэрх...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 66031 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax