Тавтай морилно уу!

ангийн танилцуулга

2012-03-25, 16:28

Чингис


Д.Пүрэвдоржийн 7 хоног: Чингис /шүлэг/ Чингис Тэмүүжин-нумын хөвчнөөс төрөөгүй юм с Тэмүүжин-сумын зэвнээс гараагүй юм Тэмүүжин-Өэлүн эхээс төрсөн юм Тэмүүжин-өрлөг түүхээс гарсан юм. Амар заяа хомс доголон нулимст хорвоод Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм. Оонын халиун зоо шиг халхын саруул талд Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм. Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж Тулгар төрийн баганыг хорол тоононд өргөн Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм. Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт Од мэт сарнисан овгийн өдөс гуурсалж Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд Хөө хуяг нөмөрсөн их Монгол дэвсэн юм. Хатуу цагийн эрх, хүнд мөрийг дархлаж Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж Түмэн-Эхийн харайсан эх нутгийн бэлчирт Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм. Хөх Монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм Хүлэг морьдын туурай өрнө дорныг цөмлөж Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгисэн юм. Тиймээ! Дайны мөрөөр цагаан сүү урсаагүй Тиймээ! Дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй Тиймээ! Чингис өндөр Алтайн зартай юм Тиймээ! Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм. Хойч үедээ тэр хар буруу санаагүй Хорин гангийн гачаалд хатан Онон ширгээгүй Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан Чиний хөх Монгол ялсан, хөгжсөн, мандсан Ямар ч байсан Чингис Хангарьд шиг хальж Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм. Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд Ган сэлмийнхээ ирээр Монгол гэж бичсэн юм Чингис-нумын хөвчнөөс төрөөгүй юм Чингис-сумын зэвнээс гараагүй юм Чингис-Өэлүн эхээс төрсөн юм Чингис-Өрлөг Монголоос гарсан юм.

Илгээх | 59 хүн уншсан | Бичсэн: miigaa1474

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Эсээ зөв бичих ДАДЛАГА ХИЧЭЭЛ

эсээ View more presentations from chimgee21 ...

Эсээ зөв бичих ХИЧЭЭЛ

эсээ бичвэр View more PowerPoint from sodko27 ...

ЭЭЖ

ээжээ дурсахуй View more PowerPoint from Odonchimeg82 ...

ЭХ

эхийн тухайд View more presentations from ehkhtuya ...

ФЭНГ ШҮ

Албан тасалгааны Фэнгшү: Мөнгө болон амжилтын энергиэ удирдая 2011-07-26 12:28:27 Эртний Хятадын...

Зөвлөгөө

зөвлөгөөView more documents from Doodoiigo....

7 анги УЗ

модун шаньюй View more presentations from Doodoiigo ...

знө

знө View more presentations from Doodoiigo ...

өгүүлбэр

өгүүлбэр View more presentations from Doodoiigo ...

Зөв хооллох тухай

ЗӨВ ХООЛЛОЛТ 2010 оны 12 сарын 30 Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь түүнд агуула...

Гадаад хэл сурах

Хэл сурахыг хүсвэл бүү ич 2011 оны 8 сарын 1 Үг яаж тогтоох вэ? Эрдэмтдийн тооцоолсноор тухайн ...

Эх хэлний тухай

Эдүгээ манай нийгэмд хүмүүний ухаангүйдэл газар авч, хүн зэрлэгших байдал илт ажиглагдаж байна. Эцэг...

Чанамал хийх

Жимсний чанамал хийх арга 2011 оны 9 сарын 14 Жимсний даршийг бодвол илүү нарийн ажиллагаа шаардан...

Зөв хооллох

Энэ сэдэвийг бичих санаа миний нэг танилд маань тохиолдсон хөгжилтэй ч гэмээр бодууштай ч юм шиг явд...

Загас

Монгол орны загаснууд 2011 оны 4 сарын 2 Манай орны Хөвсгөл, Бойр, Өгий ,Дархадын хотгорын ба Тэрх...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 58919 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax