Тавтай морилно уу!

ангийн танилцуулга

2012-03-25, 13:17

Арьсны үрчлээ үүсдэг шалтгаан


Хөгширнө гэдэг хүн бүрийн айдас… Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид гоо сайхны элдэв бүтээгдэхүүн хэрэглэж, аль болох үрчийхгүйн тулд их хичээл зүтгэл гаргадаг. Гэвч зарим тохиолдолд тухайн хүний өөрийн амьдралын хэв маяг нь үрчийхэд нөлөөлдөг. Арьс эрт үрчийхэд хамгийн ихээр нөлөөлдөг 10 хүчин зүйлээс дурдвал: Нарны хурц тусгал:Хаврын урин дулаан цаг ирэхэд нүд гялбам нар ээж, биднийг дулаацуулах нь таатай санагддаг. Гэвч ийм үед хүний арьс хамгийн ихээр үрчийдэг. Энэ нь мэдээж наранд огт гарахгүй, гэртээ суугаад бай гэсэн үг биш л дээ. Аль болох нарнаас хамгаалах тос хэрэглэж, шаардлагатай бол нарны малгай, нүдний шил, шүхэр хэрэглэж занших хэрэгтэй. Нүүрний хувирал: Биднийг бага байхад ээж нар маань мөн ч олон удаа бидэнд ингэж хэлдэг байлаа “Наад нүүрээ битгий тэгээд бай, муухай үрчгэр болчихдог юм” гээд л. Тэр үг үнэний ортой. Учир нь нүүрний хөдөлгөөн, хувирал бүр хүний нүүрний арьсийг бага ч болов үрчийлгэхэд нөлөөлдөг. Ихэнх тохиолдолд хүний нүүрний арьс төлжиж, шинэчлэгдэж байдаг учраас арьсанд үүссэн жижигхэн зураасууд алга болдог. Харин энэ шинэчлэл, төлжилж нь насан туршид явагддаггүй нь харамсалтай. Тамхи: Тамхи бидний гоо сайхны дайсан гэдгийг бид бүгдээрээ сайн мэддэг. Гэхдээ тамхи зөвхөн биднийг элдэв өвчинд нэрвэгдүүлж, шүдийг шарлуулаад зогсдоггүй. Хүнийг маш түргэн хөгшрүүлдэг. Нойр: Танд сонин санагдах ч, өдөржин ядраад орой амрах гээд орондоо орохдоо ч та болгоомжтой байх ёстой. Учир нь та нэгэн байрлалд олон цагаар унтвал, таны нүүрний тэр хэсэг илүү ихээр үрчийнэ. Иймээс аль болох доошоо харж унталгүй, дээш харж унтаж хэвших хэрэгтэй. Стресс, бухимдал:Та бол эмэгтэй хүн, эмэгтэй хүн бухимдахгүй байна гэж хэзээ ч байдаггүй. Гэхдээ та хөөрхөн нүүрээ хамгаалахын зарим зүйлд илүү тайван хандаж, зарим тохиолдолд хүйтэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Уг нь үрчлээнээс хамгаалахын тулд бухимдалгүй байх ёстой. Учир нь үрчлээ хүнийг улам их бухимдуулдаг. Нойргүйдэл: Нойртой, нойргүй аль ч тохиолдолд хүний нүүр үрчийх гээд байна уу? Нэг байршилд удаан унтвал үрчийнэ, хангалттай сайн унтаж чадахгүй бол үрчийнэ. Шударга биш юм даа. Гэхдээ одоо яая гэхэв, тогтмол цагаар, аль болох нэг байршилд удаан унтахгүй байхыг л хичээж амьдрахаас даа… Архи: Та хэр их архи хэрэглэнэ, та төдий чинээ л үрчийнэ. Архи уухад хүний нүүр хавагнадаг, хаван нь буухаараа унжиж, үрчийдэг... Тэр сайхан улаан, цагаан дарснууд, нэрд гарсан чанартай архинууд бүгд л таны дайсан гэж бодоорой. Орой, үдэш намуухан хөгжмийн аянд тантай нөхөрлөчихөөд л өглөөд таныг үрчлээтэй тань үлдээчихээд явчихна... Хуурайшилт: Хуурай арьс хамгийн муу нь. Хагарах, цус гарах, үрчийхэд хамгийн ойр байдаг. Хүний биед хэдий чинээ ус хэрэгтэй байдаг шиг л, таны нүүрэнд төдий чинээ чийг хэрэгтэй. Тиймээс та чийгшүүлэгч тосоо үргэлж дэргэдээ байлгаж байгаарай. Газрын татах хүч: Үүнээс хамгаалах ямар ч арга байхгүй. Биднийг болон бидний амьдарч буй дэлхийг хамгаалж байдаг газрын татах хүч нь бидний эсрэг үйлчилгээ үзүүлж байдаг байна. Газрын татах хүчний нөлөөгөөр хүний арьс үрчийж, унждаг. Үүнээс хамгаалах боломжгүй юм чинь дор хаяж л таны арьсыг үрчийлгэх өөр бусад зүйлсээс өөрийгөө хамгаалж, зохих арга хэмжээг авч байх ёстой юм. Удамшил: Гэр бүлийнхнээ болон ээж, аавынхаа хамаатнуудын нүүрний арьсыг сайтар ажиглаж бай. Учир нь та тэр хүмүүсийн аль нэгийг дуурайж болно шүү дээ. Хэдийгээр үүнд таны оролцоо байхгүй ч гэлээ, та тэдний гаргасан алдаанаас суралцаж, өөр дээрээ түүнийг давтахгүй байх нь маш чухал юм.

Илгээх | 192 хүн уншсан | Бичсэн: miigaa1474

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Эсээ зөв бичих ДАДЛАГА ХИЧЭЭЛ

эсээ View more presentations from chimgee21 ...

Эсээ зөв бичих ХИЧЭЭЛ

эсээ бичвэр View more PowerPoint from sodko27 ...

ЭЭЖ

ээжээ дурсахуй View more PowerPoint from Odonchimeg82 ...

ЭХ

эхийн тухайд View more presentations from ehkhtuya ...

ФЭНГ ШҮ

Албан тасалгааны Фэнгшү: Мөнгө болон амжилтын энергиэ удирдая 2011-07-26 12:28:27 Эртний Хятадын...

Зөвлөгөө

зөвлөгөөView more documents from Doodoiigo....

7 анги УЗ

модун шаньюй View more presentations from Doodoiigo ...

знө

знө View more presentations from Doodoiigo ...

өгүүлбэр

өгүүлбэр View more presentations from Doodoiigo ...

Зөв хооллох тухай

ЗӨВ ХООЛЛОЛТ 2010 оны 12 сарын 30 Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь түүнд агуула...

Гадаад хэл сурах

Хэл сурахыг хүсвэл бүү ич 2011 оны 8 сарын 1 Үг яаж тогтоох вэ? Эрдэмтдийн тооцоолсноор тухайн ...

Эх хэлний тухай

Эдүгээ манай нийгэмд хүмүүний ухаангүйдэл газар авч, хүн зэрлэгших байдал илт ажиглагдаж байна. Эцэг...

Чанамал хийх

Жимсний чанамал хийх арга 2011 оны 9 сарын 14 Жимсний даршийг бодвол илүү нарийн ажиллагаа шаардан...

Зөв хооллох

Энэ сэдэвийг бичих санаа миний нэг танилд маань тохиолдсон хөгжилтэй ч гэмээр бодууштай ч юм шиг явд...

Загас

Монгол орны загаснууд 2011 оны 4 сарын 2 Манай орны Хөвсгөл, Бойр, Өгий ,Дархадын хотгорын ба Тэрх...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 58920 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax